“Туул, Сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах” ТЭЗҮ, зураг төсөл

“Туул, сэлбэ голын орчныг сэргээн сайжруулах” ТЭЗҮ, зураг төсөл боловсруулах ажлын хамрах хүрээг нийслэлийн газар нутгийн түвшинд Туул, Сэлбэ голын эх бүхий 80.0 мян.га талбай, Улаанбаатар хотын суурьшлын 21.4 мян.га талбайг хамруулсан бөгөөд төслийн зорилго нь Улаанбаатар хотын нутаг дэвсгэр дэх голуудын усны менежментийн өнөөгийн байдал, усны бохирдол, эко системийн доройтлын шалтгаан, голын экологийн өөрчлөлт, үерийн далан сувгийн одоогийн байдал, ашиглалт, хамгаалалтыг судлан тодорхойлж цаашид голын эх үүсвэрийг хамгаалах, хориглолтын бүсийг нарийвчлан тогтоох усны нөөцийг нэмэгдүүлэхийн тулд голын гольдролыг сэргээх, өнгөрөлтийг сайжруулах, голуудыг эргийн дагуу тохижуулахад чиглэгдэнэ.