Жуулчны гудамж цогцолбор

Жуулчны гудамж дахь Урт цагааны барилгыг дахин төлөвлөх,  “Аялал жуулчлал, бизнесийг төв”– ийн барилга байгууламж нь нийт 44448,56 м2 талбай ба 7200 м2гадна явган хүний зам талбайтай үүнээс 1300 м2ногоон байгууламж, 5420 м2 авто машины зам талбай  шинээр хийгдэхээр төлөвлөгдсөн болно. Барилга бүхэлдээ толгой – С, бие – В, гэрэлт хөшөө – А, соёлын төв – D гэсэн 4 блок барилгаас бүрдэнэ. Уг блокууд 1р, зоорийн 1р, зоорийн 2р давхарт нэгдэн цул барилга байхаар  төлөвлөгдөв.

Барилга болон гадна зам талбайн явган хүний хөдөлгөөнийг авто машин, автобусны хөдөлгөөнтэй нарийн уялдуулснаар барилгын аль ч түвшинд иргэд аюулгүй, саадгүй зорчих нөхцлийг  хангасан. Хөгжлийн бэрхшээлтэй болон өндөр настай, хүүхэд багачуудад зориулан гадна талбайд 2 ширхэг лифт төлөвлөсөн.  Барилгын гадна талын 2 жигүүрт автобусны 10 ширхэг зогсоол төлөвлөж өгсөн.